Preloader

Холбоо барих: 77181223

6 сарын багц

БНСУ-ын их дээд сургуулиудад суралцан, бакалавр, магистр зэрэгтэй болж, өөрийн хүссэн мэргэжилээ эзэмших хүсэлтэй ахлах сургуулийн сурагчид, оюутан болон албан хаагч та бүхнийг Солонгос хэлийг эх орондоо эзэмших хагас жилийн хөтөлбөрт урьж байна. Нийт 160 цагийн хичээл орно. 

 

Төлбөр төлөх дансны мэдээлэл е-мэйл хаягаар очих тул зөв оруулна уу! Лавлах утас: 77181223 

 

Та яагаад энэ хөтөлбөрийг сонгох хэрэгтэй вэ?

 

Гадаадад сурч, боловсрол эзэмших хүсэлтэй олон хүнд хэл мэдэхгүйгээс шалтгаалан төрөл бүрийн бэрхшээл тулгардаг. Та гудамжинд явж буй хэн нэгнээс зам асуухаас эхлээд, өөрийн сонирхсон хэлээ тухайн хэлээр нь судлах хүртэл хэрэгтэй болдог. Гэтэл тухайн хэлийг эх оронд нь сурахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, их сургуулийн төлбөр гээд олон зүйл орно. Харин та энэхүү хөтөлбөрийг сонгосноор БНСУ-д хэлний бэлтгэлд суралцан зарцуулах зардлаас даруй 10 дахин бага зардлаар, чанартай сурч төгсөөд хүссэн их дээд сургуульдаа шууд элсэн орох шаардлагыг бүрдүүлэн тэтгэлэгээр шууд суралцах боломжтой болох юм.

 

Давуу тал

 

  • Та суралцах явцдаа Солонгос хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TOPIK II шалгалтыг 1 удаа өгч, хэлний түвшинөө тодорхойлох боломжтой.
  • Таны сурлагын явцыг дүгнэн тогтмол мэдээлэхээс гадна, 2 удаагын үр дүнгийн тайлангийн хурлаар явцыг мэдээлнэ.
  • Та ахлах ангийн сурагч бол суралцах хугацаанд эцэг эхтэй хамтран ажиллаж анхаарал тавих болно.
  • Суралцах явцад таны хүссэн сургуульдаа сурах хүртэл сургууль болон элчингийн визний асуудлыг хамтад нь шийдэх сургалт орно. 
  • Цаг мөнгөө хэмнэх

 

Сургалтанд хамрагдсанаар та юу сурах вэ?

 

  • Та өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, төрөл бүрийн сэдвээр бусадтай ярилцаж, хэлэлцэх чадвартай болно.
  • TOPIK II-ийн 6-р түвшинд тэнцэх боломжтой.
  • Солонгос хэлний дүрмийг энгийн болон дунд шатны мэргэжилийн яриа, бичигт ашиглах чадвартай болно.
  • Их дээд сургууль болон төгсөлтийн дараах сургуулийн хичээлийг ойлгох, төрөл бүрийн эрдэм шинжилгээний чанартай мэдээллийг уншиж боловсруулах чадвартай болно.
  • БНСУ-ын нийгэм болон соёлын тухай үзүүлэн, материалын тусламжтайгаар үгсийн сангаа баяжуулан, Солонгос хүний сэтгэлгээг ойлгох чадвартай болно.
  • Хоёр орны соёлын ялгааг харьцуулсан нэмэлт хичээлүүдээр дамжуулан, та БНСУ-д боловсрол эзэмшин, амьдрах явцад мэдвэл зохистой өдөр тутмын амьдралын хэв маяг, ёс дүрмийг сурах болно.

 

Сургалтанд хамрагдсанаар

 

  • Анхан шатнаас дунд шат хүртэл суралцана

  • 40 цагийн үнэгүй давтлага хичээл болон ярианы клубт хамрагдана

  • 2 удаагийн Тактик сургалтанд суралцана

  • Эссе бичих чадвар эзэмшинэ

  • Ярианы бүрэн чадвартай болно.

  • БНСУ-ын их дээд сургуулиудад суралцах

  • Тэтгэлэгт хамрагдах боломжтой

 

  • Цагаа мөнгө хэмнэх 
  • өөрт тохирсон сургуульдаа орох
  • мэргэжил сонгоход туслах 

Хэзээ

 

Даваа- Баасан гарагт 

Өглөө: 09:00-11:00 цагт

Өдөр: 16:00-18:00 цагт

Орой: 18:00-20:00 цагт

 

Та сургалтаас хоцорсон бол санаа зовох хэрэггүй. Дараагийн сургалтанд автоматаар бүртгэгдэх болно.

 

Хаана

 

СБД, Энхтайваны өргөн чөлөө-3, UBH Center, 12-р давхарт 1210 тоот.

 

Анги бүрдэлт

 

Нэг анги 10-16 хүнтэй

 

Тавигдах шаардлага

  • Тодорхой зорилготой байх
  • Цаг барьдаг байх
  • Өөрийгөө хөгжүүлэх, суралцах чин эрмэлзлэлтэй байх
  • Ахлах ангийн сурагч бол эцэг эхийн анхаарал сайтай байх

RESERVE YOUR SEAT

Fill In The Form Below To Reserve Your Seat Asap!

Сургалтанд бүртгүүлэх бол 77181223