Preloader

Холбоо барих: 77181223

Бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ

ЭН ЭС ЭМ СТУДИ ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд “ GOOD LIFESTYLE EDUCATION PLATFORM буюу Сайхан амьдрал боловсролын нэгтгэл”-д түшиглэн Монгол Улсын залуу үеийг дэлхийн хөгжлийн ерөнхий хандлагад нийцүүлэхийн төлөө хүний хөгжил, гадаад хэл, чадамжид суурилсан болон мэргэжилтэн бэлтгэх сургалтуудаар дамжуулан Монгол Улсын Боловсрол, Нийгэм, Эдийн засгийн чиг хандлагад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Тус компаний дэргэдэх Эдү- Эс сургалтын төв нь байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад хэлний сургалтаар салбартаа тодорхой байр суурь эзлэн, мэргэжлийн ур чадвартай, туршлагатай мэргэшсэн багийг бүрдүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Бид бэлтгэгдсэн оюутан бий болгож дэлхийн боловсролд хүргэн таниулах зорилгоор солонгос, япон, хятад, англи, герман хэлийг эх орондоо эзэмших цогц сургалтуудыг явуулж байна. Улмаар амжилттай төгсөгчидийг БНСУ-ийн их дээд сургуульд 30-100%-ийн тэтгэлгээр бакалавр, магистр, доктор сургалтанд сурах боломжийг бүрдүүлнэ. 

Бид суралцагч төвтэй ажиллаж, суралцагсадын дуу хоолойг сонсох багш, зорилго нэгт анд найзтай болох орчинг бүрдүүлдэг. Сурагч бүртэй тулж ажиллан мэргэжлийн зөвлөгөө өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох гэх мэт амьдралын чухал шийдвэр гаргахад зөвлөж дэмждэг.

Эрхэм зорилго

Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд өрсөлдөх, хөврөх чадвар бүхий хүмүүнлэг ардчилсан нийгмийн харилцаанд төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх нийгмийн үйлчилгээний орчин бүрдүүлж иргэдэд үйлчлэхэд оршино.

Зорилт

Чанартай сургалт, Чадварлаг боловсон хүчинг бэлтгэж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах

–  Чанартай: Олон улсын жишигт нийцсэн мэдлэг, зөв хандлага суулгах

–  Чадварлаг: Хэлний чадавх, Хөврөх чадвар, Мэргэжлийн чадвар

Сургалтанд бүртгүүлэх бол 77181223